Дэлхийн хамгийн урт урсдаг шат
Central-Mid-Levels нь дэлхийн хамгийн урт гадаа байрлалтай урсдаг шат юм. 800м урт үргэлжлэх энэхүү урсдаг шат нь БНХАУ-н
Хон Конг хотын төв хэсэгт байрладаг.
Нийт 20 урсдаг шат, 3 урсдаг замаас бүрдэх энэхүү урт зам нь өглөө 06 цагаас 10 цаг хүртэл уруу чиглэлд, 10 цагаас шөнө хүртэл
өгсөө чиглэлд явдаг байна.
Урсдаг шатыг дагаад том, жижиг дэлгүүр, үйлчилгээний газрууд байдаг тул орон нутгийн гэлтгүй гадаадын жуулчид ихээр ирж
сонирхдог. Өгсөж уруудах чиглэлээс хамаарч нэг захаас нөгөө зах хүртэл зорчиход 20-25 минут зарцуулна.
Энэхүү урсдаг шатны зарим хэсгүүдийг Chungking Express (1994), Chinese Box (1997), The Batman film The Dark Knight (2008) гэх мэт
алдартай кинонуудаас харж болно.