Цуурхал: Дуудлагын товчлуур олон дарвал лифт хурдан ирдэг.
Үнэн : Эхний даралтаар л таны дуудлага лифтний удирдах самбарт бүртгэгдэж тогтсон хурдаар тухайн давхартаа ирнэ. Олон дарснаар хурданд өөрчлөлт орохгүй. (яарсан, айсан, ууртай үед ч мөн адил үйлчлэх болно)
Цуурхал: Даац хэтэрснээс болж лифтний утас тасарч лифт доош унадаг.
Үнэн : Лифт нь ганц утсан дээр /ган татлага/ тогтдоггүй. Төрлөөсөө шалтгаалж 4-10 утастай холбоотой байдаг. Тэдгээр утаснуудын ердөө нэг нь л гэхэд дүүрэн хүнтэй лифтийг даах бүрэн хүчин чадалтай. Даац хэтэрсэн үед лифт хөдлөхгүй бөгөөд хэвийн даацтай болох хүртэл хаалга хаагдахгүй.
Цуурхал: Зорчиж байхад лифтний хаалга өөрөө онгойдог. Мөн давхрын хаалга лифт ирээгүй байхад онгойдог тул хаалгаар унах өндөр эрсдэлтэй.
Үнэн : Лифт бүр хаалганы тусгай системтэй бөгөөд үүгээрээ хаалга онгойх үгүйг хянаж байдаг. Зорьсон давхардаа хүрээгүй тохиолдолд хаалга онгойх сигнал лифтэнд ирэхгүй бөгөөд лифт эсвэл давхрын хаалга өөрөө онгойх боломжгүй.
Цуурхал: Хэрвээ цахилгаан тасрах эсвэл лифт гацвал, агааргүй болж хүчилтөрөгчөөр дутагдах эрсдэлтэй.
Үнэн : Лифтний техникийн давхарт агааржуулалтын нүхнүүд байдаг тул хонгилд агаарын урсгал тогтмол явагддаг. Мөн лифт бүр аюулгүй ажиллагааны стандартыг хангасан агаар орж, гаргах системтэй байдаг.
Цуурхал: Нэгэнт цахилгаан шат унавал зогсоох боломжгүй.
Үнэн : Хэрэв лифт тохируулсан хурднаас илүү хурдаар огцом унавал хурд хязгаарлагчийн аюулгүй ажиллагааны систем идэвхэждэг, ингэснээр тоормосны систем ажиллаж лифттэй холбогдсон утаснуудыг огцом барьж лифтийг хөдөлгөөнгүй болгодог. /цахилгаан тасарсан ч ажиллана./
Цуурхал: Лифт 2 давхрын дунд гацвал унах эрсдэлтэй бөгөөд ямар ч аргаар хамаагүй хурдан гарах хэрэгтэй.
Үнэн : Дур мэдэж лифтнээс гарахыг оролдох нь өөрт болон лифтний аюулгүй байдалд сөрөг үр дагавартай. Лифт нь “аюулгүйн өрөө” байхаар бүтээгдсэн ба лифт дотор байх нь хамгийн аюулгүй шийдэл. Аюулын дохионы товчлуур дарах, лифтний дотоод утсаар дамжуулан мэргэжлийн хүмүүстэй холбогдох хэрэгтэй. Зөвхөн мэргэжлийн хүмүүсийн туслалцаатайгаар лифтнээс гараарай.