“Эй.Би.Өү Интернэшнл” ХХК-н таван жилийн ойн арга хэмжээ 2018 оны 12 сарын 13-нд Шангри-Ла зочид буудлын “Ballroom” танхимд болж өнгөрлөө.
Уг арга хэмжээнд “Эй.Би.Өү Интернэшнл” ХХК-н харилцагч барилга, худалдаа, тээврийн салбарын томоохон компаниудын төлөөлөгч нар ирж компаний одоо болон ирээдүйд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төслүүд болон амжилт бүтээлүүдтэй танилцсан юм.
Тус компани угсралт хариуцсан ерөнхий инженер Б.Батсайханд МУ-н “Тэргүүний барилгачин” медаль, 3 өрөө байраар шагнагдсанд компаний нийт хамт олны зүгээс баяр хүргэе.
Мөн “Жигүүр Гранд Групп”-н Хангамжийн албаны дарга Н.Мөнхханд БНХАУ-н Шанхай хотод байрлах Marohn ThyssenKrupp үйлдвэртэй танилцах аяллын эрхийн эзэн болсон юм.