Дэлхий дээр 400м-с өндөр нийт 26 барилга байдаг бөгөөд үүнээс 22 нь Ази тивд оршдог.
300м-с өндөр барилгуудыг “supertall” хэмээн нэрлэдэг бол 600м-с дээш өндөртэй барилгуудыг “megatall” хэмээдэг.
600м-с өндөр megatall барилга 4 байдаг нь бүгд Ази тивийн улсуудад харьяалагддаг.
2019 оноос 600м-с дээш өндөртэй баригдахаар төлөвлөгдсөн 10 төсөл барилгын ажил нь хэрэгжиж байна.
1000м-с дээш өндөртэй барилгуудыг “kilotalls” гэж нэрлэдэг ба 2021 онд ашиглалтад орох Саудын Араб улсад
баригдаж байгаа Jeddah Tower нь 168 давхар бүхий 1000м-с дээш өндөртэй анхны барилга болох юм.