XX зууны эхэн хүртэлх цахилгаан шатууд нь Лондон, Нью-Йорк, Парис гэх мэт хотуудын томоохон худалдааны төв, оффис барилгуудад түлхүү суурилагддаг байв. Өндөр үнэтэйгээс шалтгаалж хангалттай худалдан авалт байсангүй. Голцуу баян чинээлэг үйлчлүүлэгчид л үйлчлүүлдэг байсан бөгөөд мөн жуулчдын анхаарлыг татах зорилготой цахилгаан шат суурилуулдаг байв.
Ихэнх цахилгаан шатууд нь уурын хөдөлгүүртэй байсан бөгөөд ихээхэн удаан ердөө 3-4 давхарт л гарах хүчин чадалтай байв. Харин 1870 онд анх зориулалтын цахилгаан шат төлөвлөсөн 7 давхар барилга Манхэттенд баригдсан бөгөөд гидр хөдөлгүүртэй уг цахилгаан шат нь өмнөх технологийг бодвол илүү хурдан бас аюулгүй байв.
Өндөр байшингууд он цагийн эхээр баригдаж эхэлсэн бөгөөд үүнийг дагаад цахилгаан шат үзэмж гэхээсээ илүү аюулгүй ажиллагаа, хурд хамгийн нэн тэргүүний шаардлага болжээ.