Өнөө цагт барилга архитекторууд дундаж болон дунджаас доош давхартай барилгуудад техникийн өрөөгүй цахилгаан шатыг илүү тусгаж өгч байна.
Учир нь техникийн өрөөгүй цахилгаан шат нь орон зайн хувьд бага зайг эзэлж барилгын ашигтай талбайг нэмж, барилгын архитектор, загвар хийцэд илүү зохицох шийдэл юм.
Цахилгаан шатны даацаас хамаарч 1000кг-с доош бол хөдөлгүүр нь зам төмөр дээрээ мөн 1150кг-с дээш бол хонгилын хананд суурилагдсан дух төмөр дээр суурилагддаг.