#Та_мэдэх_үү_?
#Та_мэдэх_үү?АНУ болон Европын зарим улс орнуудад “13” тоог “Азгүй тоо” хэмээн үздэг. /Христийн шашинтай тодорхой хэмжээгээр холбоотой/ Тийм ч утгаар томоохон зочид буудал, үйлчилгээний газруудад 13 давхрыг тэмдэглэж үлдээдэггүй бөгөөд хоосон эсвэл 12А 14А хэмээн бичиж үлдээдэг юм. АНУ-н Ашвейл дэх нэгэн судалгаа шинжилгээний байгууллагын хийсэн судалгаагаар АНУ дахь 30-с дээш давхартай барилгуудын 80% -д нь 13 давхар гэж байдаггүй гэсэн судалгаа гаргасан байна. Эх сурвалж: https://www.history.com/…/whats-so-unlucky-about-the…
Текникийн өрөөгүй лифт
Өнөө цагт барилга архитекторууд дундаж болон дунджаас доош давхартай барилгуудад техникийн өрөөгүй цахилгаан шатыг илүү тусгаж өгч байна. Учир нь техникийн өрөөгүй цахилгаан шат нь орон зайн хувьд бага зайг эзэлж барилгын ашигтай талбайг нэмж, барилгын архитектор, загвар хийцэд илүү зохицох шийдэл юм.
Цахилгаан шатны даацаас хамаарч 1000кг-с доош бол хөдөлгүүр нь зам төмөр дээрээ эсвэл 1150кг-с дээш бол хонгилын хананд суурилагдсан двухтавр төмөр дээр суурилагддаг.
#MarohnThyssenKrupp #MEL_S
Байлонг цахилгаан шат
БНХАУ-н Үлинюан байгалийн дурсгалт газрын Байлонг цахилгаан шат нь гадаа байрлах “Хамгийн урт” цахилгаан шат буюу 326м туулдгаараа 2015 онд Гиннесийн номд бичигдсэн байна.Энэхүү 3 double-deck /хос/ цахилгаан шат нь нийт 180 гаруй хүнийг багтаах хүчин чадалтай бөгөөд нийт замыг 93секундэд туулдаг.
Монгол улсын цахилгаан шат статистик
Статистик судалгаагаар Монгол улсын 1000 хүний дунд 0.5ш цахилгаан шат оногддог аж. Энэ тоогоороо Испани улс Дэлхийд тэргүүлдэг ба 1000 хүнд 19.8 цахилгаан шат оногддог байна. Тэдний араас Итали /14.7/ улс ордог.
#MarohnThyssenKrupp #elevatorfact
Цахилгаан шат судалгаа
2019 онд бидний хийсэн судалгааны “Таны сэтгэлт нийцсэн хамгийн сайн цахилгаан шат хаана байдаг вэ?” гэсэн асуултад дараах байдлаар хариулсан байна.Нийт 1326 хариултын 30.2% нь Сайн хэлж мэдэхгүй байна,11.6% хувь нь Улсын Их Дэлгүүр, 7.5% хувь нь Шангри-Ла, 4.9% нь Хүннү хороолол, 45.9% хувь нь бусад газруудыг нэрлэсэн байна./тус бүр нь 4,9%-c бага/.Таны хувьд сэтгэлд тань нийцсэн цахилгаан шат хаана байдаг вэ?