Товч танилцуулга
Манай “Эй.Би.Өү интернэйшнл” ХХКомпани нь 2013 оноос гадаад дотоод худалдаа, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалт, худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд дэлхийн томоохон брэнд компаниудын Монгол улс дахь албан ёсны биет төлөөлөгчөөр ажиллаж байна. Энэ хугацаанд манай компани нь төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагад иргэдийн захиалгат ажлуудыг чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэн, бараа бүтээгдэхүүнийг бүрэн бүтэн харилцагчиддаа хүлээлгэн өгч харилцагчдынхаа итгэл хүлээсэн хамт олон болж чадсан билээ. Манай хамт олон нь БНХАУ-ын улсдаа болон Олон улсад танигдсан нэр хүндтэй их дээд сургуулийг ОУ-ын Эдийн засаг, худалдааны чиглэлээр төгсөж мэргэшсэн шилдэг Монгол залуучууд танд үйлчилж байна.
Бид Монгол улс болон БНХАУ-ын хооронд худалдаа бизнесийг өргөжүүлэх, дэлхийн шилдэг брэндүүдийн бараа бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нэвтрүүлэн, олон улсын жишигт нийцсэн байгууллага болон өргөжиж, 2 улсын харилцааны гүүр болж албан байгууллага болон хувь хүмүүсийн үйлчилгээг цогцоор шийдэн, цаг хугацаа, зардал мөнгийг тань хэмнэж түргэн шуурхай үйлчлэн, хэрэгтэй байгууллагуудтай тань салбар харгалзахгүй холбож ажиллах зорилго тавин ажилладаг.
Бид үүсгэн байгуулагдсанаасаа хойш Эй.Би.Өү ложистик ХХК, Эй.Би.Өү Консалтинг ХХК, Эй.Би.Өү Марон ТиссенКрупп ХХК болон Эй Ди Констракшн ХХК-ыг үүсгэн байгуулан салбартаа тэргүүлэн ажиллаж байна. Тэр дундаа манай Эй.Би.Өү Марон ТиссенКрупп ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан залуу компани хэдий ч бид энэ хугацаанд өөрийн чадварлаг хамт олныхоо хамтаар Монгол улсын барилгын салбарт өөрийн нэр хүндээ бүрэн олсон томоохон аж ахуйн нэгжүүдийн хэрэгжүүлж буй тансаг зэрэглэлийн орон сууц, оффисийн төслүүд дээр амжилттай хамтран ажилласаар ирсэн.
Бид төрийн болон хувийн хэвшлийн “ДЦС-3, Энержи Ресурс, Хангилцаг, Интерсайнс, Стандарт Энжинеринг, гэх мэт томоохон аж ахуйн нэгжүүдэд бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай найдвартай нийлүүлснээс гадна барилгын салбарт Тесо Констракшн ХХК, Жигүүр Гранд Групп ХХК, Лидер Буянт Холдинг ХХК, Эко Констракшн ХХК, Асем ХХК, Алтай Холдинг ХХК, Могул ИБИЗ ХХК, Ар Гурван Хэц ХХК, Алтай Констракшн ХХК, Сод-Эра ХХК, Зүүн Ази Хөгжил ХХК гэх мэт компаниудтай байнгын харилцагч болсон байна.
эрхэм зорилго
Олон улс хооронд хийгдэх худалдаа бизнесийн салбарыг өргөжүүлэн хөгжүүлж, дэлхийд Монгол брэндийг таниулан гаргахад үйл ажиллагаа, хэтийн зорилгоо чиглүүлэн ажиллаж байна.
Үнэт Зүйлс
