🤝 ТҮНШЛЭЛИЙН ШИНЭ ШАТ: TKE БРЭНД МОНГОЛД
Бид дэлхийн цахилгаан шатны салбарт тэргүүлэгч TKE (TK Elevator) брэндийн Зүүн Ази хариуцсан захирал ноён Артём Винокуровыг (DMC Lisbon) хүлээн авч уулзлаа. Уулзалтаар бид TKE брэндийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютер болсноо баталгаажуулж, урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны чиглэлээ тохиролцлоо.

Яагаад TKE (TK Elevator) гэж?
Герман инженерчлэлийн гайхамшиг болсон TKE нь аюулгүй байдал, ухаалаг технологиор дэлхийд танигдсан. Түүний гол давуу талуудыг багцалбал:

Стандарт ба Аюулгүй байдал
Олон улсын баталгаа: TÜV, EN, ISO стандартуудыг бүрэн хангасан.
Найдвартай байдал: Олон түвшний хамгаалалтын систем болон ослын үеийн тусгай горимоор тоноглогдсон.

Ухаалаг технологи (Digital Innovation)
MAX Платформ: Цахилгаан шатыг зайнаас хянаж, гэмтэл гарахаас өмнө урьдчилан мэдээлэх дижитал систем.
Destination Control: Зорчигчдын урсгалыг ухаалгаар зохицуулж, хүлээх хугацааг товчилно.

Байгаль орчинд ээлтэй (Eco-friendly)
Эрчим хүчний хэмнэлт: Gearless мотор болон эрчим хүч нөхөн үйлдвэрлэх Regenerative Drive технологиор зардлыг үлэмж бууруулна.

Бүх төрлийн барилгад тохирох шийдэл
Орон сууц, оффис, худалдааны төвөөс эхлээд high-rise буюу өндөр барилгад зориулсан уян хатан загвар, шийдлүүдтэй.

Дэлхийн туршлага таны дэргэд
TKE нь дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон арван жилийн туршлагаа одоо Монголын зах зээлд, биднээр дамжуулан хүргэж байна.