Барилга угсралт

Эй Ди Констракшн ХХК нь 2000 онд анх байгуулагдан барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2017 онд менежментийн шинэчлэлт хийж үйл ажиллагааны цар хүрээгээ өргөтгөн ерөнхий гүйцэтгэгч, төсөл хөгжүүлэгчээр дагнан өдийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа билээ. 2020 онд орон сууцны зах зээлд шинэ жишиг тогтоон Монголд анх удаа дундаж, стандарт зэрэглэлийн орон сууцанд гэрээ ухаалгаар удирдах системийг нэвтрүүлсэн юм. Цаашид уг технологийг өөрсдийн 1200 айлын орон сууцны төсөл дээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Эрхэм зорилго:

Бид харилцагч, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг эн тэргүүнд тавин ажиллаж, үнэ цэнэ, чанарыг бүтээнэ.

Үнэт зүйл:          Аюулгүй ажиллагаа

                             Ес зүй, түншийн итгэлцэл          

                             Тогтвортой хөгжил, дэвшил

                             Хариуцлагатай хамт олон       

Алсын хараа:

Бид салбартаа жишиг тогтоогч байгууллага байж, Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулна.

Компанийн лого:

Англи хэлний Архитектур Дизайн гэсэн хоёр үгийн товчлол ба аливаа барилгын дизайн төлөвлөлтөөс эхлээд барилгын ажлыг дуустал цогцоор нь хэрэгжүүлнэ гэсэн санааг илтгэнэ.

Удирдлагын баг:

Байгууллагын бүтэц бүрэлдэхүүн чадварлаг, мэргэжлийн хамт олон бүхий Инженер техникийн алба, Захиргаа хүний нөөцийн алба, Санхүү бүртгэлийн алба, Маркетинг борлуулалтын алба гэсэн нэгжүүдэд хуваагдан үйл ажиллагаа явуулж байна.

© 2024 он. ABO International LLC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency