Тээвэр зууч

Эй Би Өү Ложистик ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан олон улсын тээвэр зуучлалын компани юм. Бид FIATA (ОУ-ын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо) болон MNFFA (Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо)-ны гишүүн. Мөн дэлхийн 60 орны 130 гаруй мэргэжлийн агенттай гадаад хамтын ажиллагаатай. Танд болон танай байгууллагад олон улсын тээвэр зуучлалын бүх төрлийн үйлчилгээ хэрэгтэй бол бидэнтэй холбогдоорой. Бид үйлчилгээ бүрт онцгой анхаарал хандуулан ажиллах болно.

Эрхэм зорилго:

Харилцагч үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэлэг, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг үргэлж нэвтрүүлэн, аюулгүй, найдвартай тээвэрлэлтийг зохион байгуулна.

Үнэт зүйл:          Чанартай тээвэрлэлт

                             Чадварлаг хамт олон         

                             Хурдан шуурхай үйлчилгээ

                             Хамтдаа өсөх үнэ цэнэ       

Алсын хараа:

Бид харилцагч үйлчлүүлэгчийнхээ дэлхийн зах зээл болон бүс нутгуудад тогтвортой худалдааны суваг бий болгоход туслах итгэлт түнш болно.

© 2024 он. ABO International LLC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency